2016/04/16

Баяр хүргэе TWICE ♥


Удахгүй эргэн ирэлтээ хийх гэж байгаа охидын маань цомгийн урьдчилсан борлуулалт 30,000-т хүрсэн байна.

JYP төлөөлөгч суравжлагчид утсаар мэдээлэл өгөхдөө: "30,000 гэдэг бага тоо биш, үнэндээ бид ийм зүйл хүлээж байгаагүй болохоор их гайхсан" гэж хэлсэн байна.

Анхны эргэн ирэлтээ хийх гэж байгаа, тэр дундаа охидын хамтлагийн хувьд энэ үнэхээр том зүйл юм. Мөн тэдний маань дебют дуу болох Like OOH-AHH аль хэдийн 52 сая хандалтыг авсан байна *одоо бараг удахгүй 53 сая хүрэх байх*. Охидын хамтлагийн дебют дууны хамгийн их хандалтыг өмнө нь 2ne1 хамтлагийн Fire эзэмшдэг байсан. Түүгээр ч барахгүй NUEST хамтлагийн хандалтын амжилтыг ч мөн эвдсэнээр бүх цаг үеийн Солонгосын дебют дууны хамгийн их хандалттай видео гэх амжилтын эзэн болоод байна. 


Тэдэндээ чин сэтгэлээсээ баяр хүргэж чадах чинээгээрээ дэмжихээс өөр юу хийж чадах билээ. Ингээд удахгүй хийх эргэн ирэлтэнд нь амжилт хүсье 

No comments:

Post a Comment