Үнэхээр уучлаарай охидоо. Өчигдөр тэд маань ялаагүйд
сэтгэл минь жаахан тиймхэн байлаа. Аааххх болдогсон бол тэдэндээ бүх ялалтуудыг
өгчихмөөр л байна. Миний хувьд энэ удаагийн эргэн ирэлт үнэхээр сайн байгаа.
Тэдний маань дуу ч гоё, утга санаа ч гэсэн их хөөрхөн. Шинэ хамтлагийн хувьд
анхны эргэн ирэлтээрээ 3 ялалт авна гэдэг үнэхээр бүүр дэндүү том амжилт.
Гэхдээ л охидыгоо хөгжмийн нэвтрүүлэгүүдээс 15-аас дээш ялалт авахыг нь хармаар
байна. Carat нар буруугаар битгий ойлгоорой SEVENTEEN хамтлагийг муу эсвэл авах
ёсгүй гэж байгаа юм биш шүү. Зүгээр л ONCE-н хувьд тэдэндээ ялалтыг өгч
чадаагүйдээ фэн хүний зүгээс харамсаад энэхүү постыг оруулж байгаа юм. Хэдий
Монголын ONCE-хон хол тэдэнтэй нүүр тулж уулзаж чадахгүй ч ядаж холоос ч
болтугай чин сэтгэлээсээ дэмжин, онлайн ямар нэгэн үйл ажиллагаа эсвэл санал
асуулга нтрт нь идэвхитэй байцгаая. Сэтгэл байхад хол зай юу ч биш шүү дээ.
Монголын ONCE, Солонгос ONCE, Олон улсын ONCE бид нэг гэр бүлийнхэн тийм учраас
охидынхоо төлөө идэвхитэй байцгаая гэж уриалмаар байна. Тэд маань ч бидний
итгэлийг даах мундаг уран бүтээлчид болж байгаа. Яг л бидний нүдэн дээр өсөж
хөгжин, чадварлаг болж байна шүү дээ. Тэднийхээ хичээл зүтгэлийн хариуд бид ч
бас адилхан хичээх хэрэгтэй байх. ONCE бид улам олуулаа болох болтугай.
No comments:
Post a Comment