2017/02/17

Гүнжийн ертөнц /1-р хэсэг/



Сайн байцгаана уу? Уулзалгүй их удсан байна. Саяхан гарсан шинэ он болон удахгүй болох сар шинийн мэндийг бөөнд нь хүргэе. Охид маань бодож байснаас илүү их амжилтын эзэд болж байгаа. Охидоороо маш их бахархаж байна. Удахгүй охид маань 3 удаагийн эргэн ирэлтээ хийнэ. Үүнтэй зэрэгцэн би ч бас эргэн ирэлт хийдэг юм уу гэж бодлоо ^^. За олон юм нуршсанд уучилаарай. Ингээд блогийн анхны өгүүллэгийг оруулж байна. Хүлээн авна уу?

Хатантаан дахиад.... дахиад жаахан.

-Та сайн дүлэх хэрэгтэй. Тэгж байж хүүхэд тань гарна шүү дээ.

-Би би чадахгүй нь ээ.

-Дахиад жаахан.... хатантаан... та өшөө дүлэх хэрэгтэй.

*Энэ үед гадаа*

-Яагаад ингэж их удаад байна.

-Хаантан түр хүлээх хэрэгтэй.

-Хатан минь зүгээр биздээ.

-Эмч нар чадах бүхнээ хийж байгаа болохоор та сэтгэлээ чилээх хэрэггүй.

Яг энэ үед нялх хүүхдийн уйлах дуун хадлаа. Энэ дэлхийд би ирлээ гэж тодоос тод зарлаж байгаа мэт. Гэвч өөр нэгний уйлах дуу байсан нь

-Хатан минь.... эээ Хатан минь T_T нүдээ нээгээч дээ. Таниас гуйя дөнгөж төрсөн үрээ хараач дээ.... хатан минь...

энэ үед хаантан гаднаас өөрийн ухаангүй мэт гүйн орж ирлээ....

-Хаантаан. Хатантан... Хатантан... T_T

-Үгүй ээ.... үгүй.... хатан минь... ухаан орооч дээ. гуйя... надруугаа хараач дээ... намайг ингээд орхиж болохгүй. гуйя гуйя.... хайрт минь... T_T /гээд өөрийн биеэ хэдийн орхин одож хамаг бие нь сулбайн цэлэлтэн хөхрөх хатныгаа өөрөөсөө явуулахгүй гэсэндээ чанга гэгч нь тэврэн цухиран уйлав/

энэ зураглал эрт дээр үед болсон мэт санагдаж байна уу? Тэгвэл буруу боджээ. Яг одоо бидний үед өрнөсөн түүх юм. Бидний үе гэдэг нь 18,19-р зууны үед биш 20-р зуун тодруулбал 1999 онд болсон явдал билээ. 

Энэ эмэгнэлт ядал хэдийн ард хоцорч, хорвоогийн жам ёсоор цаг хугацаа өнгөрдөгөөрөө өнгөрч олон хавар ээлжлэн хөвөрсөөр

Гүнжтээн,,,, та хаана байна. Гүнжтээн...

-ииииии хэхэ /гэх хэвлүүхэн хүүхдийн цангинасан инээд хадлаа./

-Гүнжтэн минь та намайг үнэхээр их айлгалаа.

-Ингэхэд өнөөдөр аав ирэх үү?

-Арай болоогүй ээ. Нэг шөнө унтаад босоход Хаан аав тань ирсэн байна.

-Чуцай... Чуцай гэж хэн нэгэн аахилж уугилан ирлээ....

-Чи чинь юу болоод. амьсгаа дээгүүр явж байдаг билээ.

-Чуцай. Нэг сонин яриа гарсан байна. /гэж хэлээд гүнж байгааг сая анзаарсан тэр хэлэх гэсэн үгээ цааш эргүүлэн залгиж буй мэт шүлсээ гуд хийлгэн/ Гүнжийн дэргэд болох эсэх нь....

Асрагч эмэгтэй санааг ойлгов бололтой. 

-Гүнжтэн та өрөөндөө орж тоглож байхтун. Би араас тань уух дуртай тоорын шүүжийг аваад очье.

-Тэгвэл бас жигнэмэг.

-Ойлголоо гүнжтээн.

Гүнжийг өрөөнд нь орсон хойно нөгөөх хүн яриагаа үрэгжлүүлэн.

-Хаантанг дахин гэрлэх тухай сураг дуулдлаа. Тэгээд бүүр болоогүй тэр нь Солонгос эмэгтэй гэнэ... 

-Юу гэсэн үг вэ? Харь орны хүнтэй суух гэж байгаа хэрэг үү?

14 хоногийн өмнө:

-Хаантан энэ бол Солонгос улстай дипломат харилцаа тогтоох хамгийн том боломж. Энэ саналыг манай талаас тавьсан болохоор та ингэж эргэж буцаж болохгүй.

-Одоо 21-р зуун гарчихаад байна. Энэ үнэхээр хүүхэд шиг инээдтэй зүйл.

-Гэхдээ манай улсад Хатан хэрэгтэй. Та ганц биеэр ингэж удаан явж болохгүй. Бүх зүйл аль хэдийн өнгөрсөн шүү дээ.

-Аль хэдийн өнгөрсөн гэнээ? гэтэл 5-хан жил. 

-Хаантан? 

-Тэр минь намайг орхиод. 5-хан жил болж байна. Хэзээ ч хамаагүй над дээр хүрээд ирэх юм шиг санагдаж байхад... би би яаж..... /гээд нүдэнд нь нулимс цийлэгнэх төдийд ингэж болохгүй гэж хүчилж байгаа мэт нулимс нь буцан аньсгандаа шингэлээ./

-Та насаараа ганцаараа явж болохгүй шүү дээ. Гүнжтэн ч мөн адил эхийн хайр хэрэгтэй. Ядаж та гүнжийг бодоод ч болов шийдвэрээ гаргах хэрэгтэй хаантан.

/Энэ бол улс төрийн зорилгоор хийгдэх хурим байлаа. Хаан өөрөө хийхийг хүсэхгүй байсан ч улс орон, төрсөн ганц охиныхоо төлөө энэ шийдвэрийг гаргахаас өөр арга байсангүй/

Тэднийг ийн ярилцаж байх зуур хаалга тогших чимээ гарав

-Ор ор.

-Хаантан. Хатагтай Ким болон Солонгос улсын гадаад хэргийн сайд Юн Бён Сэ нар ирээд байна.

-Хаантан та яг одоо шийдвэрээ гаргах хэрэгтэй байна.

Одоо үе:


-Охин минь босоорой.

-Ээжээ би жаахан унтая л даа

-Ингээд байвал эгчийг чинь дуудна шүү.

-Ааааххх өөдгүй гэдэг нь. тэгье би босье. Та нээрээ намайг яаж сүрдүүлэхээ сайн бүүр маш сайн мэдэх юмаа. 

-Би чинь хэний ээж билээ.

-Та яагаад дандаа ийм тэнэг юм ярьж байдгийн

-Эгчээ

-Хэн чиний эгч гэж?

-Yuju. Чи дүүтэйгээ яаж яриад байгаан.

-Пфф та нартай хамт байхаас залхаж байна. Ээж охин 2 ч болдоо. Дургүй хүрчихлээ.

гээд ихэд ууртайгаар толгой хаялан гарч явлаа.

-Миний охин эгчийнхээ хэлсэн үгийг тоох хэрэггүй. угаасаа ийм муухай ааштай ш дээ.

-Мэдээж. Миний эгч юм чинь... би юу гэж гомдохов.

гээд нүүр дүүрэн инээмсэглээд.

-Оройтож боссоноос л боллоо. Хэрэв тэгээгүй байсан бол.....

-Хурдан босоод өглөөнийхөө цайг уу? 

-Ойлголоо

*гэж хэлэхэд сая санаа нь амарсан бололтой ээж нь өрөөнөөс гарч явлаа.*

Хаалга хаагдах чимээ гарах даруйд өнөөх нүүрэнд тодорч байсан инээмсэглэл бага багаар замхран алга болж, амандаа ажуухнаар

-Би юуг буруу хийчихсэн юм бол? 

гэж өөртөө итгэлгүйхэн хэлээд буцаад хэвийн байдалдаа орох гэж хичээн. Орноосоо яаран бослоо....

-Чуцай

-Гүнжтээн.

-Аав яасан?

-Номын өргөөндөө байгаа. 

-Бас л ном уншиж байгаа хэрэг үү? Ээж өглөөний цай бэлдчихсэн байхад. Ингэхэд та хайчих гэж байгаан?

-Yuju гүнжтэн өрөөндөө юмаа мартчихаж гээд. Тэгээд энийг өгөх гээд явж байна.

-Эгч яваагүй байсан юм уу?

-Хараахан яваагүй байна.

-Би эгчтэй хамт явна гэвэл эгч уурлах л байхдаа.

-Тэрийг би сайн хэлж мэдэхгүй юм. *зовиносон сул дуугаар хэлэв*

-Наадхаа надаа өгчих. Би аваачаад өгье. Та аав  дээр очоод ээжийг өглөөний цай бэлдсэн хурдан цайгаа уу гээд хэл хүргэчих.

-Гэхдээ гүнжтэн....

гээд үгээ дуусгаж амжаагүй байхад гарт нь байсан хайрцагтай зүйлийг булаагаад авчихав.

-Гүнжтээн..... яанаа Yuju гүнж их уурлана даа.

No comments:

Post a Comment