2017/05/01

[ОРЧУУЛГА] HIGH CUT 165 дах дугаар ярилцлага


Уг нь дээр орчуулсан хэрнээ public болгоогүй байсан байна. Хэхэ сая draft-аа шалгаж байгаад харлаа ш дээ. Ямар ч байсан МАМА 2015 -ын дараа энэ ярилцлагыг өгч байсан бололтой.

Q: Та нар энэ жил дебют хийгээд 2-хон сарын дараа шилдэг роокие шагнал авсан. Шилдэгүүдийн эгнээнд багтаж, мөн YOUTUBE хандалт чинь 20 саяас давсан. Шилдэг гэж дуудагдахад ямар мэдрэмж төрж байна?


Nayeon: Үнэндээ би саяхныг хүртэл дебют хийсэндээ итгэж чаддахгүй байсан. Гэхдээ номинацад ялж тэр их хайрыг авсны дараа "аан, бид үнэхээр дебют хийжээ" гэсэн бодол төрж байсан шүү.

Chaeyoung: Би ч гэсэн итгэж өгөөгүй ээ. Бидний төлөө чин сэтгэлээсээ дэмжисэн бүх хүмүүст талархаж байна. Бас бид хойшид илүү хичээнгүйлэн ажиллах болно.

Q: Дебют хийгээд удаагүй хэрнээ номинацад нэр дэвшиж ялсанаа сонсоод нэг нэгэндээ юу гэж хэлсэн бэ? Энэ магадгүй гэнэтийн зүйл болсон байх.

Momo: Энэ яг л зүүд шиг.

Sana: Үнэндээ бид их гайхсан. Үнэхээр их цочирдсоноос болоод бидний хоолой хүртэл гарч өгөхгүй байсан.

Jihyo: Бид ялагч болсныхоо дараа “Бид үү? Үгүй байлгүй дээ, энэ үнэхээр бид гэж үү?” гэж ам амандаа бувтнасаар л байсан.

Q: Mina, Sana, Momo, болон Tzuyu нар My Little Television оролцсоноор TWICE трэнд болж байсан. Гэхдээ шууд нэвтрүүлэг та нарт тийм ч амар байгаагүй байх.

Momo: Би маш их сандарч бас их санаа зовж байсан. Гэхдээ одоо ч гэсэн нэг зүйлийг маш тод санаж байна. Тэр нь зураг авалтын үеэр Жокбал /солонгос үндэсний хоол/ идэх байсан би үнэхээр баяртай бас жаргалтай байсан.

Tzuyu: Солонгос соёлын талаар суралцах нь надад үнэхээр сонирхолтой бас хөгжилтэй байсан. Хамгийн тод үлдсэн нь ханбүктэй хэсэг.

Q: Та нарын дебют хийх шалгуурыг олон улсынхан хүртэл үзсэн. Тэр үед Park Jinyoung та нарт хатуу үг нилээдгүй хэлж байсан. Тэгвэл одоо ч гэсэн мартагдаагүй үлдсэн үг нь юу вэ?


Momo: Миний санаанаас гаралгүй хамгийн тод үлдсэн нь захирал эхний даалгавар дээр “Момо гэж хэн бэ? Түүнийг би ямар төрлийн хүн бэ гэдгийг хэлж чадахгүй нь.” Тэгэхэд санаа зовохоос гадна өөрийнхөө тухай их зүйлсийг бодоход хүргэсэн.

Mina: Миний хамгийн их санаж байгаа нь “Энэ илэрхийлэлд чиний сэтгэл хөдлөл алга. Зүгээр л бэлтгэсэн юм шиг харагдаж байна” гэж эхний даалгаврын үед хэлсэн. Дараа нь би тайзан дээр, тайзнаас гадна фэнүүдийнхээ өмнө ч өөрийнхөөрөө байх гэж хичээдэг болсон.

Q: Та нар үзүүлбэрийн үеэр дэглэм баридаг уу. Яаж ийм гэрэлтсэн үзэсгэлэнтэй байдлаа хадгаладаг вэ?

Jeongyeon: Бид зүгээр л иддэг. Өөрсдийн үзүүлбэрийг үзэнгээ идээл байдаг. Бид үнэхээр их иддэг шүү!

Sana: Хааяа толинд өөрсдийгөө хараад цочирдох үе байдаг /инээх/. Хоолны тал дээр бид өөрсдийгөө удирдаж сурч байгаа. Яг хоолны дэглэм баридаг гэж хэлэхэд хэцүү.

Jihyo: Бид сайн иддэг. Гэхдээ дасгал маш их хийдэг шүү. Хуваарь дууссаны дараа ихэвчлэн сунгалтын дасгал мэтийн зүйлс хийдэг хааяаа хийж чаддаггүй ээ. Бас бидний хөргөгчинд мөс дүүрэн бий. Өглөө босонгуутаа шууд л хөргөгчнөөс мөс аваад нүүрэндээ жин тавьдаг /инээх/

Dahyun: Би ч бас адилхан. Бусад гишүүдтэйгээ адил идээл байдаг. Бидэнд хэзээ дэглэм барих уу, хэзээ идэх үү гэсэн тогтсон зүйл байхгүй! Үргэлж тийм байсан.

Q: TWICE бол өөр орны хүмүүс холилдсон хамтлаг. Ямар нэгэн бэрхшээл гардаг уу?

Nayeon: Бид трайнээ байхаасаа хамт байгаа болохоор нэгнээ сайн ойлгодог гэж бодож байна. Бусад гишүүд маань солонгос гишүүдтэйгээ үнэхээр дотно харилцаатай. Заримдаа Tzuyu унтаж байхдаа Тайванаар яриад байдаг тэр нь их эгдүүтэй шүү /инээх/

Jeongyeon: Бид бүгд сайн харилцаатай. Нэг удаа бид дадлагажигч байхад Mina, Sana, Momo маргалдаж байсан юм. Яагаад юу болсныг асуухад, “Hage mandeureojwo (над шиг болгоод өг солонгосоор),” hage Японоор халзан гэсэн үг. Тэгээд бид нар маш их инээсэн. Энийг огт мартдаггүй юм. *нэгнээ халзанаар нь дуудчихаж ч гэх шиг 😂😂😂*

Q: Гишүүдийн үлгэр жишээ авдаг уран бүтээлчийг нэрлэнэ үү?

Бүгд: G.O.D

Sana: Нэг удаа дебют хийснийхээ дараа бид хамтдаа ярилцаж байсан юм. Тэгэхэд удаан хугацаа өнгөрч тус тусын замаа хөөх болсон ч яг л нэг гэр бүл шиг G.O.D ах нар шиг дотно байх талаар ярилцаж байсан.

Tzuyu: Бид G.O.D ах нар шиг урт удаан хугацаанд оршин тогтнохыг хүсдэг.

Q: Одоо охидын хамтлагийн давалгаа хүчтэй байна. TWICE-ын ялгарах зүйл?

Mina: Бид ямар нэг дүр эсгэх гэж оролддоггүй зүгээр л өөрсдийнхөөрөө байхыг илүүд үздэг байх?

Jeongyeon: Сэтгэл татам эрч хүч? Өөрсдийн гэсэн натурал дүр төрх TWICE-ыг бусдаас ялгаруулдаг байх.

Q: Та нар тэсч үлдэх шоу нэвтрүүлэгээр эхлэлээ хийсэн. Энэ бол та нарын хувьд төгсгөл биш эхлэл. TWICE-н цаашдын зорилго?

Sana: Маш олон хүмүүс биднийг SIXTEEN-ны үеэр мэддэг болсон байх. Харин одоо TWICE гэсэн нэрийг хүмүүст хүргэхийг хүсч байна.

Jihyo: Бид удаан хугацаанд оршин тогтнох дуучин болохыг хүсдэг. Нэг гэр бүл шиг илүү хол явах, яг л одоогийнх шигээ!

1 comment:

  1. ter vyiig sanachihlaa ohid maani ygd iim hair bulaamj ym be >.<

    ReplyDelete