За миний бие нэг юм хэлье. Олон хүмүүс
Үнэндээ TWICE, BLACKPINK охид маань дебют хийснээс хойш олон хүмүүс тэднийг хооронд нь өрсөлдүүлж, хэн нэгнийг нь заавал дутуу дулмиг болгох гэж үзэж тарж үсэрч наалдах болсон. Тэгэх ямар хэрэг байна. Тэд өөрсдийн гэсэн замнал түүхтэй. 2лаа л трайнээ байх хүнд бэрхийг үзэж, бүхий л саад бэрхшээлийг даван туулж өдий зэрэгт хүрсэн. Гэтэл тэр нь ийм энэ нь тийм гэж ярих эрх бидэнд огт байхгүй.
Миний хувьд 2 хамтлагийн аль алийг нь дэмждэг. Гэтэл нэгнийх нь гаргасан амжилтыг элдэв бусаар ярих хэрэггүй. Угаасаа мөнх үрэгжлэх амжилт гэж байхгүй ш дээ.
Саяхан л BTS хамтлаг хурдан хандалтын эзэн болж байсан. Тийм ч удалгүй TWICE тэрийг эвдсэн. Тэглээ гээд бусад уран бүтээлчдийг үгүйсгэж болохгүй шүү дээ. Ялгаагүй TWICE-н гаргасан эдгээр амжилтийг хэзээ нэгэн цагт хэн нэгэн нь бас л эвдэх болно. Өгөө аваа гэдэг юм хаана ч хэзээд байдаг юм. Бид зүгээр л охидоо дэмжиж байвал болно. Өөр юу хэрэгтэй гэж. Одоо удахгүй Blackpink-н охид эргэн ирэлтээ хийнэ. Тэр үед манай ONCE-хан ингэх ёсгүй байсан тэгэх ёсгүй байсан гэж сүүд майд битгий болцгоорой. Бусад нь тэгж болох ч бид тэдэн шиг байх албагүй. Blink-үүдэд хандаж хэлэхэд яагаад заавал харьцуулж охидыг доош нь хийх гээд байдгийг сайн ойлгохгүй байна. Тэд хоорондоо эвтэй эгч дүүс шиг байдаг. Тэрэн шиг ONCE Blink бид бас тийм байж болохгүй гэж үү.
Энэ постын гол утга нь дахин эдгээр охидыг хооронд нь өрсөлдүүлж, янз бүр битгий болгоорой гэж чин сэтгэлээсээ гуйх гэсэн юм. Аль алийг нь дэмжээд хамтдаа эвтэй байцгаая.
MONGOLIAN ONCE ♥ амжилт залуусаа хайртай шүү ~.^
No comments:
Post a Comment