2017/09/10

АЛБАН ЁСООР ЗАРЛАГДСАН "ҮНДЭСНИЙ ОХИДЫН ХАМТЛАГ" TWICE ♥

https://koreaboo.global.ssl.fastly.net/wp-content/uploads/2017/05/TWICE-1-1.jpg
TWICE бол сүүлийн 2 жилийн хугацаанд бүх цаг үеийн охидын хамтлагийн түүхэн дэх амжилтуудыг шинэчлэн тогтоож, цомог борлуулалтаараа тэргүүлэн олон улсын хэмжээнд хүчирхэг фэнүүдийг бий болгосон төдийгүй JYP Entertainment-н орлогыг нэмэгдүүлж чадсан охидын хамтлаг юм.

Тэднийг "Үндэсний охидын хамтлаг" гэдгийг олон мэдээллийн хэрэгслүүд мөн шоу нэвтрүүлэгүүд хүлээн зөвшөөрсөн байдаг.
“Like OOH-AHH” дэбют дуунаас эхлүүлээд “Cheer Up” болон “TT” зэрэг дуунууд нь Солонгос хүн бүрийн зүрх сэтгэлийг булааж чадсан.
Мөн хамгийн сүүлд гаргасан 'Signal' дуу нь тэднийг "Үндэсний охидын хамтлаг" мөн гэдгийг дахин баталсан юм.

Солонгосын ард түмэн тэдэнд өөрсдөө "Үндэсний охидын хамтлаг" гэх нэр алдрыг өгсөн билээ.
Энэ бүгдээс гадна тэдний гаргасан бүх видёо бичлэг хүмүүсийн анхаарлыг татаж 100+ сая хандалт авсанаас гадна охидын хамтлагийн түүхэн дэх хамгийн их хандалттай видёог эзэмшдэг байна.

Дөнгөж нэг жилийн дотор охидын хамтлагууд дундаас өөрсдийн гэгээлэг дүр төрх, хайр татам байдлаараа онцгойрч асар их нэр алдарыг бүтээж чадсан тэднийг цаашид зогсоож чадах зүйл байгаа болов уу? Охидын хамтлагийн түүхэнд урьд өмнө нь байгаагүй шинэ эринг бүтээж чадсан тэднийг цаашид юу харуулж, юу сонсгохыг бид хүлээх л үлдлээ. Тэд одоо ч рүүкие хэвээр. Тэгсэн ч маш олон амжилтуудыг бий болгожээ. Цаашид ч гэсэн бүтээсээр л байх болно. Энэ бол "ҮНДЭСНИЙ ОХИДЫН ХАМТЛАГ" гэдгээ хүлээн зөвшөөрүүлж чадсан TWICE юм.

No comments:

Post a Comment