2017/05/28

Хайрт бүргэдэн охиндоо зориулсан төрсөн өдрийн тусгай пост 🍰🍰🍰


  • 2011 оноос хүн бүрт бүргэдэн бүжгээрээ танигдаж эхэлсэн бүргэдэн охин Kim Dahyun


  • Зориглон өгсөн бүжгийн шалгаруулалтаас түүний мөрөөдлийн зам тавигдан, JYP гэр бүлийн гишүүн болж чадсан бидний авъяаслаг Kim Dahyun
  • Хараа муутай ч үргэлж линз зүүдэг Kim Dahyun
  • Дүфү хочит цасан цагаан гүнж Kim Dahyun


  • Сэтгэл хөдлөм уянгийн баллад дуунд дурлах бидний бяцхан Kim Dahyun

  • Ирээдүйн амжилт хойшдын мөрөөдөлдөө анхаарч үеэрхэлээс хол байх тангарга өргөсөн 9 охидын нэг Kim Dahyun. Тэгсэн ч ирээдүйн найз хөвгүүндээ илгээх түүний чин сэтгэлийн үгс

  • Чин хайрын бэлэгдэл болсон ээжийнхээ хүзүүний зүүлтийг эрхэмлэн нандигнах ээж аавын энхрий бяцхан Kim Dahyun
  • Аймшгийн киноноос сүнсээ зайлтал айх эмзэг турьхан Kim Dahyun

  • Бүх төрлийн сүүг шимтэн уух дуртай Kim Dahyun
  •  Бүх төрлийн амьтдаас айдаг өөрийн дуртай муурнаас ч бас айдаг Kim Dahyun
  • Бүргэдэн охин хоч шигээ хаана камер байгааг алдалгүй олж харах Kim Dahyun
  • Шокладгүйгээр амьдарч чадахгүй Kim Dahyun
  • Үхсэн мэт нам унтдаг Kim Dahyun. Түүнийг сэрээх зүйл нь Цагаан морьтой ханхүүгийн үнсэлт бус амтлаг зөөлөн Cheese /бяслаг/
  •  Стрестэж ядарсан үедээ ч инээмсэглэл тодруулах Kim Dahyun

Чин сэтгэлээсээ шалтгаангүйгээр хайрлах хамгийн том жишээ болдог өхөөрдөм, даруухан дөлгөөн Kim Dahyun TWICE гэх 9 эрдэнийн нэг болж бидэндээ ирсэнд маш их баярлалаа. Өөрийн мөрөөдөлдөө хүрэх гэж багагүй урт замыг даван туулж саад бэрхшээл бүхэнд бууж өгөлгүй өдийг хүрсэнд чин сэтгэлээсээ талархаж баярлаж байна. Зөв бодол, зөв үйлдэл, зөв сэтгэлтэй байж олон хүмүүсийн хайр хүндэтгэл дунд умбаж яваарай. Гол нь эрүүл энх байж ONCE нартайгаа урт удаан замыг хамтдаа туулцгаая. Аз жаргал хүсье Kim Dahyun бүх ONCE нар чамдаа хайртай шүү ♥






No comments:

Post a Comment